Total Pageviews
Tuesday, November 19, 2019
Бавуугийн Лхагвасүрэн - Булшин дээр минь ирээрэй
Би үхэж... намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина.
Мартсан бүхний сүүлд
Мартаагvй үлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана
Хагацалд сүүмийсэн өвс
Өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс
Өндийн байж баярлана
Хайртай байж дээ үнэн байж гэж
Хамгийн сүүлчийн удаа яс минь цугларч хашгирна
Sunday, November 10, 2019
ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ
/1906-1937 он /
Орчин үеийн Монголын уран зохиолын сонгодог төлөөлөгч түүний үндэс суурийг тавигчийн нэг нь их зохиолч Д.Нацагдорж 1906 онд хуучны Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг, Нүүрэнтэйн аяга хэмээх газар ядуу тайж Дашдоржийн гэр бүлд төржээ. Түүнийг долоон настайд эх Пагма нь нас барсан тул эрдэм боловсролыг хичээн эрхэмлэдэг эцэг нь Нацагдоржийг бага наснаас нь ном эрдмийн мөр хөөлгөхийг хүсэж өөрийн танил сайн бичээч Алтангэрэлд шавь оруулан бичиг үсэг сургажээ. Эцэг нь монгол бичиг зохиолыг хүү Нацагдорждоо үзүүлэхийн хамт ном, бичиг хуулуулан алдаа мадгийг нь зааж, засаж өгөх зэргээр уйгагүй ажиллаж “Зүрхэн тольт”, “Элдэв тайлбар толь бичиг”, “Хав, муур, хулгана гурвын үлгэр”, “Эр хоёр загалын тууж”, “Оюун түлхүүр” зэрэг монгол хэл бичиг, уран зохиолын ном дэвтрүүдийг хүүдээ уншуулдаг байжээ. Улмаар манжийн хууль цаазны бичгүүд, хятадын сонгодог зохиол “Гурван улсын түүх” зэргийг уншуулж хуулуулж, хашир догь бичгийн хүн болгоход анхаарч зохион бичих, найруулан засах чадварыг эзэмшүүлэхэд анхаарч байжээ.
Д.Нацагдорж 1917 оноос автономит монголын цэргийн яаманд эцгийн хамт тал бичээчээр ажиллаж байгаад 1918 оны сүүлч, 1919 оны эхээр мөн яаманд бичээчийн алба хааж байв. Дотоодын хар шар феодалын дарлал мөлжлөг, харийн түрэмгийллийн гал усны гашуун зовлонг нүдээр үзэж, биеэр амсан, монголын ард түмний хувьсгалт тэмцлийн ялалтын ачаар 15 насандаа шинэ амьдралын замд орж, эх орон ард түмнийхээ төлөө бүтээлч хүч авъяасаа зориулах бололцоотой болж, 1921 оноос ардын цэргийн яаманд бичээчээр ажиллажээ.
Тэрээр 1925 онд Монголын пионерийн байгууллагыг байгуулж, дүрэм, тангаргийг боловсруулж, пионерийн сүлд дууг зохиож, Монголын пионерийн төв товчооны анхны даргаар сонгогдсон байна.
Д.Нацагдорж нь 1925 оны намар цэргийн академид суралцахаар Ленинград хотноо очжээ. Орос хэлийг шамдан суралцаж, улс төр, гүн ухаан, уран зохиолын талаар баялаг мэдлэгтэй болжээ. 1926 онд Герман улсад шилжин суралцсан байна.
Шинэ монголын уран зохиолын ууган төлөөлөгч Д.Нацагдорж уран зохиолыг хүүхэд ахуй наснаасаа, бичиг үсэг сурч байх үеэсээ эхлэн оролдож, өдрийн болон замын тэмдэглэл бичиж эхэлсэн байна.
Д.Нацагдорж уран бүтээлийн ажлаа 1920-оод оны үеэс яруу найргийн зохиолоор эхэлсэн байна. 1922 оноос жүжгийн бүлгэмд оролцож явахдаа бичсэн “Цэнхэрлэн харагдана” гэдэг байгалийн сайхан, хүний сэтгэлийн уянгалаг аясыг хосолсон дуу нь одоо ч манай ард түмний дуулах дуртай дууны нэг хэвээрээ байна.
Түүний уран бүтээлийг эхлэлийн үе буюу 1920-оод оны үе, цэцэглэлтийн үе буюу 1930-аад оны үе гэж хоёр үед хувааж үздэг.
1920-оод оны үед “Бүхий олон багачууд”, “Улаанбаатараас Берлин хүртэл”, “Алс газар сурахаар явагч” зэрэг бүтээлээ туурвижээ. 1930-аад оны үед утга уянга, нийтлэл, сурталчилгааны аястай шүлгүүд, “Миний нутаг” найраглал, “Цагаан сар ба хар нулимс”, “Соёлыг гайхав”, “Харанхуй хад” зэрэг өгүүллэг, туурь, “Би биш” “Их авхай”, “Монгол ардын суут” зэрэг жүжгийн зохиолууд бичжээ.
Д.Нацагдорж уран бүтээлийнхээ аль ч үед өөрийн өвөрмөц дуу хоолойтой, бие даасан уран бүтээлч байсан юм.
🇲🇳"ЗУУРДХАН МАНДСАН ЗАЛУУ НАС МИНЬ" 🇲🇳
Агуу Чойном гуай амьд байсан бол өдгөө 82 насыг зооглож байх байжээ.
Түүний хурц, үнэнг илэрхийлсэн шүлгүүд нь 1960 аад оны үeээс өнөөг хүртэл залуучуудийн давааг сөрөх хүч , үнэнг ойлгуулах ташуур нь болон ирсэн билээ.
'Залуу нас'
..."Үзсэнээ мартаж дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч
Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь
Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь"....
Р. Чойном "Сүмтэй бударын чулуу"
Агуу Чойном гуай амьд байсан бол өдгөө 82 насыг зооглож байх байжээ.
Түүний хурц, үнэнг илэрхийлсэн шүлгүүд нь 1960 аад оны үeээс өнөөг хүртэл залуучуудийн давааг сөрөх хүч , үнэнг ойлгуулах ташуур нь болон ирсэн билээ.
'Залуу нас'
..."Үзсэнээ мартаж дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч
Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь
Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь"....
Р. Чойном "Сүмтэй бударын чулуу"
Tuesday, November 5, 2019
Subscribe to:
Posts (Atom)
Ханцуйгаараа хамраа арчихгүйн тулд товч хаддаг байсан Эрчүүдийн хүрмийг харахад тэдний ханцуйн дээр товч байгаа харагддаг. Харин орчин ...
-
ДАШДОРЖИЙН НАЦАГДОРЖ /1906-1937 он / Орчин үеийн Монголын уран зохиолын сонгодог төлөөлөгч түүний үндэс суурийг тавигчийн нэг нь их зохиол...
-
🇲🇳"ЗУУРДХАН МАНДСАН ЗАЛУУ НАС МИНЬ" 🇲🇳 Агуу Чойном гуай амьд байсан бол өдгөө 82 насыг зооглож байх байжээ. Түүний хурц...
-
Бавуугийн Лхагвасүрэн - Булшин дээр минь ирээрэй Би үхэж... намайг хүмүүс мартахад Сүүдрээрээ гэрэл цуулж Булшин дээр минь нэг ирээрэй Сү...